



Хамгийн шуурхай, хурдан, уян хатан зээлийг БИД ТАНД
Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, орлого, ашигаа нэмэгдүүлэхэд тань дэмжлэг үзүүлж бизнесийн зээл олгож байна.
Гэр ахуйн хэрэгцээнд зориулан бараа бүтээгдэхүүн худалдан авах, орон байраа засварлан шинэчлэх, бусад ахуйн санхүүгийн хэрэгцээг хангах зорилготой зээл олгож байна.
Барьцаалсан автомашинаа унаад явж болох нөхцөлтэй, хэрэглээний болон бизнесийн зориулалт бүхий зээл олгож байна.
Та өөрийн орон сууцаа барьцаалаад 200 сая төгрөг хүртэл зээл авах боломжтой.
Зээл хүсэгч нь зээл авахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн зээлийн эдийн засагчид хүлээлгэн өгнө:
Зээлийн эдийн засагч материал, барьцаа хөрөнгөтэй танилцана.
Зээлийн эдийн засагч зээлийн шийдвэр гаргана. Гэрээ байгуулна, баталгаажуулна.
Барьцааг үл хөдлөх бүртгэлийн газар, авто тээврийн газар гэх мэт харьяалагдах бүртгэлийн газарт бүртгүүлнэ.
Зээлийн мөнгийг харилцагчийн дансанд шилжүүлнэ.
1. Зээлийн өргөдөл /татах/
2. Анкет /татах/
3. Иргэний үнэмлэх
4. Цээж зураг /Сүүлийн 3 сард авхуулсан байх/
5. Хорооны тодорхойлолт
6. Барьцаа хөрөнгийн гэрчилгээ
7. ҮХХөрөнгийн түүхчилсэн лавлагаа
8. Зээлийн явцад ББСБ-с шаардсан бусад материал
1. Зээлийн өргөдөл /татах/
2. Байгууллагын дүрэм
3. Байгууллагын гэрээ, дүрмийн хуулбар
4. Зээл авахыг зөвшөөрсөн хувь нийлүүлэгчдийн зөвшөөрөл
5. Зээл, хүүг эргүүлэн төлөх эдийн засгийн тооцоо
6. Санхүүгийн тайлан /сүүлийн 2-3 улирлын/, дансны хуулга
7. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, лиценз
8. Гэрчилгээ
9. ҮҮХөрөнгийн түүхчилсэн лавлагаа
10. Зээлийн явцад ББСБ-с шаардсан бусад материал
Бид харилцагчидын хэрэгцээ шаардлагад тохирсон
НАЙДВАРТАЙ, ТҮРГЭН, ШУУРХАЙ зээлийн бүтээгдэхүүнийг санал болгон ажилладаг.
Болдган ББСБ ХХК нь 2006 онд байгуулагдаж, санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид Монгол улсын компанийн тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хороо, Банк бус санхүүгийн байгууллагын холбооноос тогтоосон журам зааврын хүрээнд тогтвортой, ёс зүйтэй, нээлттэй байдлаар үйл ажиллагаа явуулсаар ирсэн.
2018 оноос шинэ баг хамт олон бүрдүүлж, харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн оновчтой, үр ашигтай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж, санхүүгийн найдвартай, хариуцлагатай дэмжигч байх зорилго тавин ажиллаж байна.
Бизнес эрхлэгчид, иргэдэд үүссэн санхүүгийн хэрэгцээг, хямд өртөгтэйгөөр богино хугацаанд хангаж, үр ашигтай ажиллахад дэмжлэг үзүүлнэ. Бид чадварлаг баг хамт олны хүчийг зөв хөрөнгө оруулалтанд чиглүүлж, харилцагчдын санхүүгийн үйл ажиллагаанд тасралтгүй, идэвхтэй, үр ашигтай хөшүүрэг болж, найдвартай, хариуцлагатай хамтын ажиллагааг бүтээнэ.
Цаг бол алт. Таны цагийг хэмнэж хамгийн түргэн шуурхай, найдвартай, хялбар зээлийн үйлчилгээг үзүүлнэ.
Танд зах зээл дээрх хамгийн боломжит, бага хүүг санал болгож байна.
Таны орлогын эх үүсвэрийн онцлог, улирлын шинж чанарт тохируулан зээлийн эргэн төлөлтийн уян хатан нөхцлийг санал болгоно.
Танд зээлийн бодит өртөг буюу ямарваа нэг нэмэлт шимтгэл хураамжгүй зээлийн үйлчилгээг санал болгоно.
АСУУЛТ ДЭЭР ДАРНА УУ.
Зээлийн шийдвэр гарахад ямар хугацаа шаардлагатай вэ?
1-2 хоног.
Давхар зээлтэй байж болох уу?
Орлогын эх үүсвэр давхар зээлийн эргэн төлөлт хийхэд хүрэлцэхүйц байвал давхар зээл авах боломжтой. Мөн тухайн зээл нь графикийн дагуу хэвийн төлөлттэй байх ёстой.
Хугацаанаасаа өмнө зээлээ хааж болох уу?
Болно, ашигласан хугацааны л хүү бодно.
Хөдөө орон нутгийн харъяалалтай хүн зээл авч болох уу?
Улаанбаатар хотын бүртгэлтэй хүн байх ёстой.
Зээлийн хугацааг сунгах боломжтой юу?
Зээлийн хугацаа сунгах бодит шалтгаан үндэслэлийг судалж үзсэний үндсэн дээр зээлийн анх авсан хугацаанаас хэтрүүлэхгүйгээр нэг удаа сунгаж болно.
Бараа материал, тоног төхөөрөмж барьцаалж зээл олгодог уу?
Зээлийн судалгаа, шийдвэрээс хамаарна.
Даваа-Баасан: 09:00-18:00
Бямба, Ням: Амарна
ХУД, 15-р хороо, Хүннү-2222 Их монгол улс гудамж, 101-118 байр 8А, 2 давхарт
99101325, 99007170, 77119093