website

Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй 11.01

Олон хүнд зөвхөн эд материалын бус хайр, чин сэтгэлийн сайхан үг, урам зоригийн өглөгийг уриалж байдаг "Үндэсний өгөд өдөр" өнөөдөр буюу жил бүрийн 11 сарын 1-нд тохиодог билээ. "Өгөх өдөр" хөдөлгөөн ТББ-ын зүгээс уг өдрийг Монгол түмний нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгөх үндэсний хэмжээний тэмдэглэлт өдөр болгох зорилготой байгаа ажээ.

2010 оны арваннэгдүгээр сарын нэгэнд анх "Үндэсний өгөх өдөр"-ийг зохион байгуулж "Том болоорой Удвал" төслийг хэрэгжүүлэн Э.Удвал охины хагалгаанд шаардлагатай 25 сая төгрөгийг хэдхэн хоногийн дотор цуглуулж чадсан бөгөөд БНСУ-ын Сөүл хотын Ионсэй эмнэлэгт 6 сарын турш эмчлүүлэн бүрэн эдгэрсэн ажээ.

Харин 2011 онд 25-р тусгай дунд сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд том оврын автобус худалдаж авах аян өрнүүлэн, Hyundai Country автобус 20 сая төгрөгөөр худалдан авч өгсөн. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульдаа байнга хамрагдах боломжтой болсон байна.

2014 оны аравдугаар сарын 26-ны өдөр Эмэгтэйчүүдийн засан хүмүүжүүлэх 407-р ангид "Урам хайрла" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, уг арга хэмжээг дэмжин оролцсон хувь хүмүүс болоод албан байгууллагуудаас ирсэн хувцас, хоол хүнс, хүүхдийн тэжээл хувцас, живх зэргийг хүмүүжигчдийн хүүхдүүдэд өгсөн.

Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй. Нийгмийхээ сайн сайхны төлөө өнөөдөр бие биеэндээ урам хайрлая.

 

  • Нийтлэсэн огноо
  • 11/01/2019

Холбогдох

Цагийн хуваар:

Даваа-Баасан: 09:00-18:00
Бямба, Ням: Амарна

Хаяг:

ХУД, 15-р хороо, Хүннү-2222 Их монгол улс гудамж, 101-118 байр 8А, 2 давхарт

Газрын зураг дээр харах

Утас:

99101325, 99007170, 77119093